2026-04-13 | 369



Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх сангийн 240.0 сая төгрөгийн төсвөөр Могод, Орхон, Хишиг-Өндөр, Хангал сумын Хялганат тосгонд бохир соруулах автомашиныг хүлээлгэн өглөө. Ингэснээр нийт 13 сум бохир соруулах автомашинаар хангагдаж, орон нутгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний чадавх бэхжиж, байгаль орчныг хамгаалах бодит ажил хэрэгжиж байна.
Энэхүү ажлын үр дүнд орон нутгийн ариун цэвэр, бохир усны менежмент сайжирч, хөрс, усны бохирдлоос урьдчилан сэргийлэхээс гадна, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн бохирын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Статистик
Таны IP хаяг: 216.73.216.111
2026-07-10-ний өдрөөс хойш.
2026-07-10-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 73 Өнөөдөр
- 194 Өчигдөр
- 840 Долоо хоногт
- 6123 Сүүлийн сард
- 102383 Нийт хандалт

